Aсуулт хариулт-1
Түрээс гэж юу вэ?
Гэрээнд үндэслэн хөлс төлж, бусдын эд хөрөнгийг хугацаатай эзэмших ба ашиглахыг хэлнэ.Эд хөрөнгө хөлслөхтэй утга ижил.
Түрээслэгч гэж хэн бэ?
Түрээслэгчээс /хөлслөгчөөс/ эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр тодорхой хөлстэйгээр түр эзэмших ба ашиглахаар авсан түрээсийн /эд хөрөнгө хөлслөх/ гэрээний тал.Хөлслөгчтэй утга ойролцоо.Монгол улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлнэ.
Түрээслүүлэгч гэж хэн бэ?
Эд хөрөнгийг түрээсэнд өгсөн өмчлөгч буюу түүнийг төлөөлсөн байгууллага.Түрээслүүлэгчээс /хөлслүүлэгчээс/ эд хөрөнгөө түр эзэмшүүлэх ба ашиглуулахаар өгсөн түрээсийн /эд хөрөнгө хөлслөх/ гэрээний тал.Хөлслүүлэгчтэй утга ойролцоо.
Түрээсийн гэрээг хэрхэн байгуулах вэ?
Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн иргэний эрхзүйн гэрээ.Гэрээнд нийцүүлэн түрээслэсэн эд хөрөнгийг ашигласны дүнд олж авсан үр шим, бүртээгдэхүүн, орлого түрээслэгчийн өмч болно.Түрээсийн гэрээг бичгээр байгуулна.Монго улсын иргэний хуулийн 321 дүгээр зүйлд заасны дагуу газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээсэнд шилжүүлж болно.Хуулиар түрээсээр өгч болохгүй буюу хязгаарлаж болох эз хөрөнгийн төрлийг тогтоож болно.Эд хөрөнгийг түрээсээр өгөх эрх түүний өмчлөгчид байна.Түрээслэгч нь түүнчлэн түрээсээр эд хөрөнгө өгөх хуулиар олгогдсон бүрэн эрхтэй этгээд буюу өмчлөгч байна.Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно.Түрээсийн гэрээг арваас дээш жилийн хугацаатай хийсэн бол арван жил өнгөрмөгц аль нэг талын санаачилгаар, хуульд заасан журмын дагуу цуцалж болно.Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлнэ./ Монгол улсын иргэний хуулийн 318 дугаар зүйл/Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно.Дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг дамжуулан түрээслэгч нь анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцна.Энэ тохиолдолд анхны түрээслүүлэгч дамжуулан түрээслэгчийн ашиглах эрхийг дуусгавар болгохыг шаардах эрхтэй./Монгол улсын иргэний хуулийн 323,2/
Үл хөдлөх эд хөрөнгө гэж юу вэ?
Газартай баттай холбогдсон газар, газрын хэвлий, усны объектоос салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс өөрөөр хэлбэл ой мод, олон жилийн хугацаатай таримал мод суулгац, барилга байгууламж зэрэг объектууд нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарагдна.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ гэж юу вэ?
Худалдах худалдан авах гэрээний нэгэн төрөл зүйл бөгөөд худалдагч нь газар, барилга, байгууламж байр буюу бусад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ.Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ нь заавал бичгийн хэлээр байгуулагдах, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэхэд улсын бүртгэлд заавал бүртгүүлэх, хуульд заасан тохиолдолд орон сууцны байр ашиглагчдын өмнөх эрх хадгалагдах зэрэг онцлогтой байна.
Гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэн Монгол дахь орон сууцаа хамтран эзэмшигчээрээ дамжуулан зарах үед гадаадад байгаа үндсэн эзэмшигчээс ямар зүйл шаардах вэ?
Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэн Монгол дахь орон сууцаа хамтран эзэмшигчээрээ дамжуулах зарахын тулд хамтран эзэмшигчдээ уг орон сууцыг өөрийг төлөөлж зарах эрхийг ологосон итгэмжлэлийг ирүүлсэн байх шаардлагатай.Итгэмжлэл нь тухайн оронд суугаа Монгол улсын элчин юмуу эсвэл консулаар гэрчлэгдсэн байх бөгөөд итгэмжлэлд зарах гэж буй орон сууцны хаягийг тодорхой бичиж, итгэмжлэгийн иргэний бичиг баримтын хуулбарыг хавсаргасан байх шаардлагатай.
Би найз залуутайгаа Америкт амьдардаг.Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, гэхдээ бид хоёр Монголд байр авч хамт амьдрах бодолтой байгаа.Би одоо Монгол руу ганцаараа явж найз залуугийнхаа нэр дээр байр авах бөгөөд би өөрөө хамтран эзэмшигч нь байж болох уу? Найз залуугийн зүгээс ямар бичиг баримт шаардагдах бол?
Гэр бүл болоогүй боловч орон сууцаа дундаа хамтран өмчилж болно.Та Монголд ирэхдээ найз залуугаа төлөөлж байр худалдан авах гэрээнд оролцох тухай итгэмжлэл авч ирэх шаардлагатай.Энэ итгэмжлэлийг АНУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яамны консул дээр очиж гэрчлүүлсэн байна.
Users' Comments (1) Comment language: mn (2), jp (3), en (1), ru (0)
Properties
For Sale (1) L Apartments for Sale (1) L Office Space for Sale(0) L Vacation homes for Sale(0) L Commercial Space for ...(0) L Houses for Sale(0) L Fenced Plot for Sale(0) L Land for Sale(0) For Rent (1) L Apartment for Rent (1) L Office Space for Rent(0) L Vacation homes for Rent(0) L Commercial space for ...(0) L Houses for Rent(0) L Fenced plot for Rent(0) L Land for Rent(0) Others(business, trade ,e...(0)