Aсуулт хариулт-2
Би Монголд орон сууц худалдан авахаар захиалга өгсөн юм. Гэхдээ мөддөө очиж чадахгүй болохоор бусдад түрээслүүлэх санаатай байна. Надад орон сууцны үйлчилгээний үнэ тариф болон нэг сард хэдий хэрийн зардал гардаг талаар хэлж өгөхгүй юү.
Тухайн өрх хэдэн гишүүнтэйгээс шалтгааж үйлчилгээний байгууллагад төлөх сар бүрийн хураамж өөр өөр гардаг ч ерөнхийдөө тоолууртай болон тоолуургүй / задгай / гэсэн аргачлалаар тооцон гаргадаг.Сууц эзэмшигч нь орчны цэвэрлэгээ, цахилгаан шат ашигласны төлбөр / лифттэй бол / -өөс гадна жижүүрийн цалин, нийтийн эзэмшлийн талбайн засварын ажилд зориулж сард дунджаар 7500 -13000 төгрөгийг СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоонд төлдөг. Мөн халаалт, цахилгаан, телевиз, цэвэр бохир ус, хог хаягдлын мөнгийг орон сууцны контор / хэрэглэгчийг төлөөлөн хот тохижилтын алба, дулаан, цахилгаан, ус түгээх газартай харьцдаг компани /- т төлөх үүрэгтэй. Одоо мөрдөж буй тарифаар ахуйн хэрэглээний халаалтыг тооцохдоо ариун цэврийн өрөө, 00, хонгил, харанхуй өрөөний хэсгийг нийт талбайгаас хасах замаар халж буй гадаргын хэмжээг тогтоож, м2 талбайд ногдох халаалтын зардлыг 210,1 төгрөгөөр боддог. Харин тоолууртай хэрэглэгчийн цахилгааны мөнгийг албан газар айл өрх ялгаагүй нэг Квт –ийг 58,62 төгрөгөөр тооцдог бөгөөд энэ үнэнд НӨАТ орсон юм.
Орон сууцны үйлчилгээний тариф
Тоолууртай
Тоолуургүй
Цэвэр ус
207,5 төг / м3 /
2101,05 төг /1 хүн /
Халуун ус
366 төг / м3 /
682 төг / 1 хүн /
Бохир ус
121 төг / м3 /
986,7 төг / 1 хүн /
Халаалт
-
210,1 төг / м2 /
Цахилгаан
58,62 төг / Квт /
-
Хог хаягдал
-
2000 төг / нэг айлд /
Цэвэрлэгээ
СӨХ
1200 төг / айл /
Цахилгаан шат
СӨХ
1200 төг / 1 хүн /
Жижүүрийн цалин
СӨХ
2900 төг / нэг айл /
Засвар үйлчилгээ
СӨХ
2800-4500 төг / нэг айл /
Кабелийн телевиз
-
4000 төг
Үндэсний телевиз
-
1100 төг
Users' Comments (3) Comment language: mn (16), jp (0), en (3), ru (555)
Properties
For Sale (1) L Apartments for Sale (1) L Office Space for Sale(0) L Vacation homes for Sale(0) L Commercial Space for ...(0) L Houses for Sale(0) L Fenced Plot for Sale(0) L Land for Sale(0) For Rent (1) L Apartment for Rent (1) L Office Space for Rent(0) L Vacation homes for Rent(0) L Commercial space for ...(0) L Houses for Rent(0) L Fenced plot for Rent(0) L Land for Rent(0) Others(business, trade ,e...(0)